Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:resources/images/news/Налайх (зам)-2020-07-08-154255-461326650.png

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд:

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэхээр бэлтгэл ажлыг ажлыг хангаад байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

legacy:upload/images/ni/2020/06/09/101952117_717409215502458_745717702215516488_n_20200609124105-114624-942374610.jpeg legacy:upload/images/ni/2020/06/09/103079445_180350483414486_6947814237863019617_n_20200609124104-114610-28771999.jpeg legacy:upload/images/ni/2020/06/09/103522224_2644330275673127_8138216665660923363_n_20200609124105-114558-2134049534.jpeg