А.Амбасэлмаа: Нийт 261 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/FuEgTAs8Nam33tUfWr1y-2020-08-31-111122-402674984.jpeg

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уулаймгийн вирус судлалын салбар лабораторид хийсэн 261 хүний шинжилгээ “сөрөг” гарлаа.
Эдгээр нь тус өдөр шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүн, ажиглан тусгаарлалтад байсан 52 хүн, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор Сонгино хайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Баянзүрх дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс авсан нийт 8 сорьц тус тус багтаж байгаа юм." гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Ковид-19 халдварын 293 тохиолдол илэрч, үүнээс 260 хүн эмчлэгдэн гарсан байна. Одоогоор эмчилгээнд байгаа 33 хүний 31 хүн хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 хүн сувилалд, 30 хүн гэртээ тусгаарлалтад байгаа бол ажиглалт, тусгаарлалтаас гарсан 183 хүн байна гэлээ. Тусгаарлалтад байгаа хүмүүсээс биеийн байдал муу байгаа 1 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Л.Дэлгэрмаа