Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/02c98c_1920x1080_airplane_in_front-503303_x974-2020-08-07-115937-187426199.jpeg

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм.

Тэдгээр иргэнийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл:

бага насны хүүхэдтэй гэр бүл-35

жирэмсэн-13

өндөр настан-12

эрүүл мэндийн шалтгаантай-15

бусад буюу визийн асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93

санхүүгийн асуудалтай-59

оюутан-30 байгаа юм.

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар