Иргэн Г: Тусгаарлалтын байр тоггүй, цэвэр усгүй, 00 нь эвдэрхий, орон доороос нь тамхины иш, бэлгэвч гарч ирсэн

Нийгэм
admin
Унших: 2 мин 24 сек
160
legacy:resources/images/news/117543011_3835654513118108_4214197703229428877_n-2020-08-08-212430-97753345.jpeg

Монгол улсын Засгийн газар, УОК-оос гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татан авч, тусгаарлан ажиглах байранд 21 хоног шинжилгээ аван, тусгаарлаж байгаа билээ. Тэгвэл иргэд харилцан адилгүй газруудад тусгаарлагдаж, зарим нь Юнивишнтэй, тохилог дулаан орчин, амт чанартай хоолтой зочид буудалд, нэг хоёроороо байгаа бол зарим нь оюутны дотуур байр, ашиглагдахаа больсон амралтын газруудад тог, усгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар нэг өрөөнд дөрвөөс наймуулаа тусгаарлагдаж байна. Тиймээс бид энэ удаа Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны дотуур байранд тусгаарлагдаж буй иргэн Г-тэй тусгаарлан ажиглах байрны нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Та хэзээ аль нислэгээр ирсэн бэ? Онгоцноос буухад хэнийг хаана тусгаарлахыг та бүхэнд яаж зарласан бэ?

-Би наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Ханой-Улаанбаатарын нислэгээр ирлээ. Хаана ямар байранд тусгаарлахаа огт хэлээгүй шууд МҮИС-н оюутны дотуур байранд авч ирсэн.

-Тусгаарлах байранд очиход ямар нөхцөл байдал угтаж авав? Яагаад зочид буудалд биш оюутны байранд тусгаарлах болсноо тайлбарласан уу?

-Тусгаарлах байранд ирэхэд 00 нь эвдэрхий, зарим газар нь хэсэг хэсгээрээ тоггүй, дээр нь маш бохир байлаа. Яагаад буудалд оруулаагүй гэдгээ тайлбарлаагүй. Эмэгтэй оюутны байр гэсэн боловч орон доор нь маш их хогтой, тамхины иш, бэлгэвч хүртэл гарч ирсэн. Бид нар өөрсдөө цэвэрлээд орсон.

-Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ? Хоолны амт, чанарын хувьд ямар байна?

-Нэг өрөөнд 4-8 хүн байна. Хоол, цай дажгүй сайхан. Харин цэвэр ус байхгүй, хэлэхээр гэрээсээ ав гэж хэд хэдэн хүнд хэлсэн байна лээ. Тэгээд бид бүгд гэрлүүгээ ус буцалгагч захиж аваад хэрэглэж байна.

-Та бүхний дунд нялх хүүхэдтэй хүн эсвэл өндөр настан байгаа юу?

-Бага насны хүүхдүүд олон байгаа. Ламхай нар болон 4,5 насны хүүхэдтэй хүн байна лээ.

-Тусгаарлалтын байранд хичнээн төгрөг төлсөн бэ? Тусгаарлан ажиглах байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар УОК-т мэдээлсэн үү? Өөрсдөө бол иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэж байгаа гэж хэлж байсан?

-Бид 1 сая 60-н мянган төгрөг төлж ирсэн. Ирээд тусгаарлах байр шаардлага хангахгүй байгааг хамгийн түрүүнд УОК-т мэдэгдсэн хүн маань өчигдөр орой энэ байраа магтаж пост хийсэн байна лээ.

-Өөрөө энэ байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж УОК-т хамгийн түрүүнд мэдэгдчихээд дараа нь магтсан пост бичсэн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Тухайн хүнээс гадна та бүхэн өөрсдөө УОК-т нөхцөл байдлыг хэлж, шаардлага тавьж үзсэн үү?

-Одоо үзэх гээд л ярилцаж байна. Энд байгаа хүмүүсийн олонх нь лам нар юм л даа. Тэд нар бол сайхан цэвэрлээд орчихъё гээд цэвэрлээд л орцгоож байна.

-Гадаадаас ирээд тусгаарлагдаж байгаа зарим хүмүүсийг шинжилгээ өгөхөөс татгалзаж байгаа талаар УОК-оос мэдээлж байсан. Өдөрт хэдэн удаа яаж шинжилгээ авдаг вэ? Шинжилгээ өгөхөд өвдөх гэх мэт татгалзах шалтгаан, зовиур байдаг уу?

-Эхний өдөр шинжилгээ авсан татгалзах шалтгаан байгаагүй. Өглөө болгон халуун үзэж байна. Дараагийн шинжилгээг хэзээ авахыг мэдэхгүй байна.

legacy:upload/images/ni/2020/08/08/117198187_194651818744139_6042544896864858243_o-211015-1189154235.jpeg legacy:upload/images/ni/2020/08/08/117431848_1714698288679318_4176512184650122669_n-211037-751304274.jpeg legacy:upload/images/ni/2020/08/08/117313663_769307790545986_826560818196381702_n-211058-1301978222.jpeg legacy:upload/images/ni/2020/08/08/116882531_2750123361933504_6487540803126890458_n-212144-1750996092.jpeg legacy:upload/images/ni/2020/08/08/116704240_2750128655266308_567964206651718358_n-212200-1774256843.jpeg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өдрийн 50 мянгаар 3 удаа хоол өгдөг буудал гэж ёайхгүй ээ. Зүгээр хэд хоног болоод гар л даа наанаасаа

  • А
    Арай ч дээ

    Наад захын цэвэрлэгээ хийгээгүй байж өдөрт хэдэн удаа чийгтэй цэвэрлэгээ хий гэж худал ЭМЯ зөвлөдгөө зогсоовол таарна. МХГ ажлаа хийгээчээ.

  • Х
    Хишигжаргал

    Яагаад цэвэрлэхгүйгээр хүмүүсээ авч байгаа юм бэ. Эвдэрсэн зүйлсээ засаж, цэвэрлээд оруулах нь зүй ёсны асуудал шүү. Тогны хувьд ойрдоо зам засвараас болоод хэсэгчлэн таслаад байгааг ойрхон амьдарч байгаагийн хувьд мэдэж байна.

  • З
    Зочин

    Ter 400 saya USD s tulj ayatai bairand yaarLtai oruul.

  • З
    Зочин

    Арайчдээ болилдоо. Адилхан мөнгө авч байж ямрыг нь зочид буудалд ямрыг нь дотуур байранд байлгаад байгаа юм. Нэгдсэн стандарт байдаггүй юм уу. Дэндүү элэг барьж байгаа юм бишүү

  • З
    Зочин

    Iim rusgaarlaltand 1say60 tog tolood 21 honog baimaargv bn odoo ene zah zambaraagv zawaan tusgairlaltaa honogiin bagsgaad joohn vr dvntei irgedee gsn setgeltei ajilmaar bn oorsdoosoo ichdeggvm bhda ene УОК!!!!

  • З
    Зочин

    За яахавдээ гэж болохгүй. Ядаж хогий нь шүүрдсэн байх ёстой. Энэ бол хариуцаж байгаа хүний ажилдаа хандаж байгаа хандлага.

  • И
    Ирж чадахгүй байгаа иргэн

    Тийм шүү. Ирж чадахгүй 12000 хүн бна. Насаараа амьдрах биш. Олон юм гоншигнох ямар хэрэг бна. Буудлын хүрэлцээ муу аргаа бараад л дотуур байранд оруулаа блгүй. Анхнаасаа бүгдийг дотуур байранд авсан бол ийм юм ярих уу. Үгүй л бх. Дэлхийн өусад орон яаж бна. МУ чадаж бна шүү дээ

    • З
      Зочин

      Тийм шүү ийм байж болохгүй. Энэ хүмүүс чинь төлбөр мөнгөө төлөөд ирж байгаа хүмүүс шүү дээ....

  • З
    Зочин

    za yaahwee eh orondoo irsen ni ih yum irj chadahgvi uchnuun hvn bn hedhen honog teschih vhsenees deer bh

    • З
      Зочин

      Авъа гсн буудал олон байгаа УОК бизнесээ бодоод татгалзаад

    • Х
      Хүний үнэр алга уу. Шударга баылдаа

      1 хүний 1060,0 мянгаар бүрэн цэвэрлэгээ ариутгал хийхэд хангалттай ш дээ. Оюутны байрны хөлс зочид буудалтай адил уу?? Арай ч дээ

      • Ч
        Чи өөрөө очиж 21 хоно

        Чи өөрөа оч доо пялдага

    • З
      Зочин

      Сая гаран төгрөгөө төлчихөөд энэ шудрага ёс уу өөрийнхөөр чинь бол.

  • З
    Зочин

    haha muulsan hun ni margaash ni magtsan post bichsen geheer te bas l...

    • З
      Зочин

      Ингэж хэлээд доромжлоод байгаа амиа хичээч