Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/04-2020-08-10-152217-1796740734.jpeg

Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрсэн тухай дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн очиж мөр таних ажиллагааг явуулж, баталгаажуулжээ.

legacy:upload/images/ni/2020/08/10/116583607_2911426838958261_29503885601843792_n-151100-235354312-152047-2113226015.jpeg

Иймд ногоон бүсэд ойн дагалт баялаг болох самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж зэрлэг амьтдаас болгоомжилно уу. Учир нь баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог аж.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар