"Жи тайм" сүлжээний хохирогчдод холбогдох хэргийн шүүхийн тогтоол гардуулна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Screenshot_20200717_180409_20200717200302-2020-08-11-161844-275532130.jpeg

“ЖИТАЙМ” –ын сүлжээний  Э.Оюунчимэгт холбогдох  2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны  2020 ШЦТ / 687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо. 

Тус шүүхийн тамгын газраас  хэргийн хохирогч, иргэний хариуцагч  нарт  шийтгэх  тогтоолыг гардуулах ажлыг 2020 оны наймдугаар сарын 12- 25-ны өдрийг дуустал  ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг  мэдэгдье. 

Шүүхийн хаяг:  Сонгинохайрхан дүүрэг  1-р хороолол  17-р хороо  32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр

Харилцах утас: 89082088

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар