А.Амбасэлмаа: Дөрвөн хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 297 боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_9136-2020-08-14-115620-870563350.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусний тархалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй,  дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд иргэдээ татан авлаа. Тэдгээр иргэдээс Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна” гэлээ.

Л.ДЭЛГЭРМАА