А.Амбасэлмаа: Манай улсад бүртгэгдсэн 297 тохиолдлын 269 нь эдгэрээд байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_9136-2020-08-14-115620-870563350.jpeg

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 13-ны өдөр нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд:

Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, 

Наймдугаар сарын 6-нд Шинэ-Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, 

Сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан 5 хүний шинжилгээ,

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,

Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ,

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ сөрөг гарлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 297 байна. Үүнээс 269 нь эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүн байна" гэв.