Орон нутгийн сонгуульд ХҮН нам ялбал П.Наранбаяр хотын дарга болно

Нийгэм
admin
Унших: 1 мин
40
legacy:resources/images/news/94016654_1143989429286777_6171638352450682880_n-2020-08-14-145445-48244289.png

Аравдугаар сард болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор ХҮН намаас өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр орон нутгийн удирдлага, хотын даргыг Ерөнхий сайд санал болгож, томилох асуудал яригдаж байгааг тус нам эсэргүүцэж байгаа аж.

Тэдний зүгээс хотын дарга, аймгийн удирдлагыг иргэд өөрсдөө сонгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд тэд нийслэлийн намын хорооны даргаараа олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярыг сонгосон байна. Тиймээс орон нутгийн сонгуульд ХҮН нам ялбал, П.Наранбаяр хотын дарга болгоно гэлээ.

Тус намын зүгээс хүнд ээлтэй, аз жаргалтай хариуцлагатай, зөвхөн хотынхоо төвд хөрөнгө оруулдаг бус нийт хотоо ижил боломжоор, ижил ногоон байгууламж, аюулгүй орчноор хангадаг хотын даргатай болохыг хүсч буйгаа илэрхийллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хот

    Нийт иргэд л хот,аймагийн даргаа сонгодог байя,ЕСайд гуай засаг тарөө л бод,урдахаа яаая гэж байж энд тэндхийн дарга сонгох гээд соохолзож бдагаа болимоор юм,энэ ХҮНамд амжилт хүсэе,энэ зуунд энэ хэд шиг ингэж нэгдэж тэмцэх чадалтангууд дахин бүрдэнэ гэж бараг бхгүй,үүнээс хойших залуучууд нэгдэл гэж харагдахгүй бн

  • O
    Ogoo tseveen

    Ylalt baiguulah boltugai, Hurai

  • З
    Зочин

    Амжилт хүсье? Дэмжиж байна.

  • З
    Зочин

    ЭНД ХОТЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙ САЙД УЛСАА УДИРД. НАМЫН НЭРЭН ДООР ХУЙВАЛДААН ЧИНЬ ХЭТЭРЧ БАЙНА. ШАДАР САЙДАА ШАЛГУУЛААЧ. ШУДАРГА ЁС ТАНААС ХАРЖ БАЙГАА ШҮҮ ИРГЭД. ДЭРГЭД ЧИНЬ МӨНГӨ УГААСАН НӨХӨР ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ АЖИЛЛАЖ БАЙНА.