Товчоон дээр хүндэтгэх шалтгаантай хот орох хүнийг шуурхай оруулахыг анхааруулав

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/сумъяабазар.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хөдөлгөөн сийрэг байгаа тул харьцангуй хүндрэл гарахгүй байна. Харин шөнийн цагаар болон хүйтрэх үед албан хаагчдын ажилд хүндрэл үүсэх магадлалтай. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хувьд байр, ариун цэврийн өрөөг анхаарч өгөх хүсэлтэй байгаагаа албан хаагчид уламжлав. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тулгамдсан асуудлыг анхаарахаа хэлээд, PCR өгөөгүй ч хойшлуулшгүй буюу буяны ажил зэргээр явж байгаа хүмүүсийн нотлох баримт бичгийг авч бүртгээд, оруулж гаргахад анхаарах. Мөн хүндэтгэх шалтгаантай, зайлшгүй хот руу орох ёстой хүн ирвэл онцгой анхаарч, шуурхай ажиллан оруулахыг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй алба хаагчдад хэллээ. 

Товчоодоор орж, гарах шаардлагатай иргэдэд дараах гурван шаардлагыг тавьж буй:

PCR шинжилгээний хариу

Иргэний үнэмлэх

Ажлын байрны тодорхойлолт

Дээрх шаардлагуудыг харгалзан үзээд хурдан шуурхай ажиллаж, хот руу нэвтрүүлэхийг анхаарууллаа.