​Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/цагдаа-торгууль.jpg

Хөл хорионы эхний гурван хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12, 13 өдрүүдэд улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагын “102” утсанд нийт 3,292 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс, зөрчил 3108, гэмт хэргийн шинжтэй 123, гэр бүлийн хүчирхийлэл 559 бүртгэгдсэн байна.

Мөн Цагдаагийн байгууллага хөл хорионы эхний гурван хоногт улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 тохиолдол илрүүлж, архидан согтуурсан 694 иргэнийг эрүүлжүүлсэн байна.