Эх орондроо ирэх 30 иргэний нислэг, тусгаарлах байрны зардлыг даана

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/мөнхөө.jpeg

Хилийн чанадаас эх орондоо гуравдугаар сард ирэх иргэдээс 30 хүний нислэг болон тусгаарлах байрны зардлыг улсаас гаргуулахаар тохиролцоод байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ГХЯ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Цар тахлын үед нийт 800 гаруй иргэнд 3,2 тэрбум орчим төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд олгожээ.

“Их Британи улсын Засгийн газар НҮБ-ын Ковидын эсрэг тусгай санд хандивласан хөрөнгөөс иргэдэд тусламж болгож хүргэж байгаа”-г тэрбээр онцолсон юм.