Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/tului-1.jpg
legacy:Амараа зураг/maro/тусгай нислэг.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 24

Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42

Жирэмсэн – 11

Өндөр настан – 13

Хөгжлийн бэрхшээлтэй – 3

Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53

Түр саатуулах байр - 20

11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан - 92 иргэн ирнэ.
Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: ГХЯ