Хилийн цэргийн 0214-р ангийн офицер өөрийгөө боомилсон байдалтай нас баржээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/цагдаа-1.jpeg
legacy:Амараа зураг/maro/хэрэг.jfif

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн Цэргийн 0214-р ангийн офицер нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2021.02.18/ гарчээ. Уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өчигдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрбээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хугацаат цэргийн алба хаагч биш учраас ямар нэгэн дарамт шахалт байгаагүй” гэдгийг мэдээллээ.