Хот хоорондын тээврийн үйлчилгээг эхлүүлэх бэлтгэлээ хангажээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:post/чи/5fab6597de456.jpeg

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-ны өдрөөс нээх бэлтгэл ажлаа хангасан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёр дугаар сарын 23-ны өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэх аж. Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.

legacy:Амараа зураг/maro/хот хоорондын тээвэр.jpg