НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/нөатт.jpg

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сар бичигдсэн сугалааны тохирлын нэвтрүүлэг хоёрдугаар сарын 21-ний Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд иргэд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.