Наро Банчэн гэгээнтэн буюу Б.Цэдэн-Ишийн тухай 13 баримт

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 2 мин 36 сек
30
legacy:Амараа зураг/maro/наро.jpg

Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Б.Цэдэн-Иш

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэнгийн талаарх 13 баримтийг хүргэж байна. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.

legacy:Амараа зураг/maro/гэгээнтэн.jpg

Гэрэл зургийн түүний фэйсбүүк хуудаснаас авч ашиглав.

Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны "Цог нигуурт" хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.

13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.     

Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байна.

legacy:Амараа зураг/maro/далай лам наро.jpg

Наро Банчэн гэгээнтэн, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамцын хамт

2016 оны 9 дүгээр  сарын 8-ны өдөр Энэтхэгт бурхны шашны номд сурч байгаа бөгөөд коронавируст цар тахлын улмаас 2019 оны долоодугаар сараас одоог хүртэл Улаанбаатар хотод байгаа.

2015 оны 06 сарын 29-ний өдөр Наро Багчэн гэгээнтэн 10 минут бясалгал хийж байгаад ган сэлмийг 600  хүний өмнө мурийлган харуулжээ. Энэхүү сэлэм Говь-Алтай аймгийн музейд хадгалагддаг байна.

Наро Банчэн гэгээнтний ган сэлэм мурийлгасан тухай МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл “Дэлхийн олон шашинд Мосе Шатаж буй бутнаас гарсан сахиусан тэнгэртэй уулзсан, Есүс Онгон эхээс төрөөд усан дээгүүр явдаг, үхээд гурав хоногийн дараа амилсан, Мухаммед нисдэг мориорой тэнгэрийн оронд очиж Аллахтай уулзсан гэдэгт дэлхийн 2-3 тэрбум хүн итгээд  Христ итгэлт, Мусульман гээд явж байна. Шашинд ер бусын далдын хүчний тухай ойлголт байдаг” хэмээн тайлбарласан.

Наро Банчэн гэгээнтэн нэг эрэгтэй дүүтэй. Одоогоор Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт амьдарч байна.

Бүх төрлийн дуу, хөгжим сонсдог. Рок поп, хип хоп дууг ч сонсоно. Дуу сонсохдоо үгийн утга агуулгыг их чухалчилдаг гэжээ.

Наро Банчэн гэгээнтэн чөлөөт цагаараа фитнесст бэлтгэл хийдэг бөгөөд орчин үеийн техник төхөөрөмжтэй танилцдаг байна.

Сошиалыг маш идэвхтэй ашигладаг нэгэн юм. Түүний фэйсбүүк хуудсыг хөтөлдөг хүмүүс байдаг аж.

Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ. Үүнд архи уухгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.

Гэгээнтнийг манай улсын олны танил эрхмүүд болоод улс төрчид шавь орсон байдаг аж.

legacy:Амараа зураг/maro/наро банчэн.jpg

Монгол Улсын зүүн өмнөд хилийн 815 дугаар баганын дэргэд

legacy:logo/EpEJB3eUUAAKEaj.jpg

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

legacy:Амараа зураг/maro/бөхчүүд наро.jpg

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Р.Пүрэвдагва

legacy:Амараа зураг/maro/киви наро.jpg

"Гурван охин" хамтлагийн гишүүд

legacy:Амараа зураг/maro/мөнгөнцэцэг наро.jpg

Нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    эхнэр жаахан хүүхдийг нь дурьдахгүй яасан юм болоо... яаж гэгээрсэн гэчихвээ??? бичлэг энэ тэр нь байдаг юмуу?? хуучны кино болох Агуйн нууц санаанд оров... за тэгээд иргэдийх нь ухамсар улсых нь хөгжил харилцан хамааралтай байдаг юм хойно ... юу ч гэхэв дээ эрдэмтэн инженерүүд нь цалингаас цалингийн хооронд амь зогоож байхад энэ мэт хүмүүс нь тансаг гэж жигтээхэн байх юм билээ... ямар увидасаар яармагт тэр том газар авч сүм шашны сургууль ямар хөрөнгөөр бариулаад байгаа нь сонин ь бас Хүүшийн аманд байрлах үнэтэй байшинг яаж авсан ?? за тэр унаж хэрэглэж буй машин тэрэг энэ өөр бусад зүйлсийг нь ярилгүйээ... ер нь тэгээд хаанаас санхүүжээд ямар зорилгоор энэ тэнд иймэрхүү богд, гэгээнтэн гэх мэт ( шар хувалз ) гарч ирээд байдгийг эрүүл шинжлэх ухаанчаар шалгаж хянадаг байгуулга байна уу??

  • R
    RS

    Эрхэм гэгээнтэний тухай танилжуулсанд талаархая. Гэгээрсэн эрхэм хүн та монгол улсынхаа хөгжил цэцэглэлтын төлөө юу хийж чадах вэ? Одоогоор монголчууд бид Бүрэн эрхэт тусгаар тогтносон улс гэх боловч эдийн засгийн чадалаар бүрэн тусгаар болж чадаагүй байна.Энэ талаар та анхаарч хэрхэх тухай тунгаан үзэж бие сэтгэлээ зориулах нь зүйтэй мэт.Олон түмнийг гахашруулаж итгэл сэтгэл төрүүлэхийн зэрэгцээ тэднийг сайн үйл хөдөлмөр бүтээлд уриалан дуудаж Улс үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй цэвэр ариун ёс суртахуунтай иргэд болгоход та нөхөдийн үүрэг чухал гэдгийг хэлэхэд илүүдэх юун.

  • К
    Күүл

    Царай, төрх, бие хаа ч бас янзын залуу юм аа нээрээ