Нийт 52 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/амбаа.jpg

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өнөөдөр /2021.2.21/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийхэд 52 хүнд Covid-19 халдвар илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байна.

"Нэг хаалга нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 -нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиоллын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд юм” гэжээ.