Орос, Монголын хил орчимд газар хөдөлжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/орос монголын хил.jpg

Ням гарагт Орос, Монголын хил орчимд 5,0 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.

Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Кызыл хотоос зүүн хойд зүгт 195 км-ийн зайтай газар 60 км-ийн гүнд байсан байна.

Дэвсгэр мэдээлэл: Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ.