Дархан: Баасан гараг бүр архи, согтууруулах ундаа борлуулах, үйлчлэхийг хоригложээ

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2020.02.21) хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Өнөөдрөөс эхлэн хязгаарласнаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжилнэ. Кино театр, тоглоомын төв, караоке, баар, нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарласан хэвээрээ байна.
Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.02.22/ нээнэ.
Улаанбаатар хотоос ирэх иргэдийг www.smartdarkhan.com цахим хуудсаар хоёрдугаар сарын 23-ныг хүртэл бүртгэнэ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дараа иргэдээ хүлээн авна.
Секц, дугуйлан хэвийн ажиллана. Насанд хүрээгүй хүүхэд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй, секц, дугуйланд хамрагдах боломжтой.
Долоо хоног бүрийн Баасан гарагт архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хоригложээ.
Дарханаас өөр аймаг хот руу явах иргэдийг хоёрдугаар сарын 21,22-ны өдөр бүртгээд 23-нд явуулна. Явсан иргэд 30 хоног буцаж ирэх боломжгүй" гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.



