AstraZeneca вакцины дээжийг шадар сайдад хүлээлгэн өглөө

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/С.Амарсайхан.jpg

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан

БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөөдөр /2021.02.22/ авчирсан.

Үүний дараа вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

Эхний ээлжийн 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд М.П.Сингх мэдэгдлээ.

Маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэнэ 

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.