Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Согтуугаар 63 жолооч жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэгджээ
00

Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 985 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 910, хулгайтай холбоотой 4, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125, гэмт хэргийн шинжтэй 47 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 63, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 62, хүний биед халдсан 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 84, эрүүлжүүлэх байранд хоносон 183, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 64 тохиолдол гарчээ.



