Буриад улс Монгол Улстай харилцах шинэ сайдтай боллоо

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Даба-Жалсан Чирипов.jpg

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааны сайд хэмээх шинэ албан тушаал гаргаж, Даба-Жалсан Чириповыг томилсон байна.

Хөрш зэргэлдээ Монгол Улстай харилцах хамтын ажиллагааг хариуцах сайдыг томилсон тухай Буриад улсын тэргүүний зарлиг энэ оны хоёрдугаар сарын 19-нд гарч, энэ сарын 20-ноос  албан ёсоор үйлчилж, шинэ сайд ажилдаа орсон талаар тус улсын Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлэв.

Дэвсгэр мэдээлэл: Даба-Жалсан Чирипов нь өмнө нь Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамыг тэргүүлж байжээ.