Сурвалжилга: Хөл хориог боломж болгосон уншигчидтай уулзав

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 2 мин 12 сек
00
legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3060.JPG

Номын дэлгүүрүүд ачаалал ихтэй байна

Хөл хорио суларч, нийслэл хотын иргэд хэвийн амьдралдаа орж эхэллээ. “Интер ном”, болон “Азхур” номын дэлгүүрүүдээр оров.  Урт хугацааны хөл хорионы үеэр номын хорхойтнууд л уйдах завгүй байсан биз ээ. Карентин тэдэнд боломж байсан гэхэд хилсдэхгүй. Хөл хориог уйдах завгүй өнгөрөөсөн уншигчид номын дэлгүүр нээгдмэгц баяртайгаар иржээ.

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3104.JPG

Хөл хорионы үеэр хувь хүний хөгжлийн болон уран зохиолын номууд борлуулалт сайтай байжээ

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3095.JPG

"Интер ном"-ын дэлгүүр "Үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа"

-АЧААЛАЛ МАШ ИХ БАЙСАН УЧРААС ХҮРГЭЛТИЙН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН-

Номын дэлгүүрийн менежер: "Бестселлер зохиолуудын жагсаалтыг онлайн захиалгаас гаргаад явсан. Арваннэгдүгээр сарын сүүлээс ачаалал маш их болсон. Хөл хорионы үеэр хувь хүний хөгжлийн болон уран зохиолын номууд борлуулалт сайн байлаа. Мөн хүүхдийн ном их худалдаалагсан байна.

Ачаалал маш их байсан учраас хүргэлтийн компанитай гэрээ хийж ажилласан. Нээгдсэн өдрөөс их ачаалалтай байна гэж санасангүй. Үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаад талархаж байна" гэсэн юм.

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3073.JPG

Уран зохиолын номууд борлуулалт сайн байлаа.

-НОМ АВДАГ БОЛООД УНШДАГ ХҮМҮҮС ХЭЦҮҮ БАЙДАЛТАЙ ГУРВАН САРЫГ ҮДЛЭЭ-

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3069.JPG

Номын дэлгүүр нээгдэхийг их удаан хүлээлээ

Н.Ариунаа: Номын дэлгүүр нээгдсэнд маш их баяртай байна. Хүссэн номоо уншиж үзээд авна гэдэг их сайхан. Өнөөдрийн байдлаар хөдөө явуулах гээд дууны ном болон өөртөө уран зохиолын ном авах гэж ирсэн. Номын дэлгүүр нээгдэхийг их удаан хүлээлээ. Захиалгаар "Алхимич", "Болор нүд" гэсэн ном авсан. Уншигчид л энэ урт хөл хорионы үеэр уйдах завгүй байсан байх. 

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3089.JPG

Номыг унших тусам л уншмаар санагдаад байдаг

Д.Хишигжаргал: Ном авдаг болоод уншдаг хүмүүс хэцүү байдалтай гурван сарыг үдлээ. Номоор нэлээд өлссөн байх. Их онцгой жил болж байна. Ном уншдаг хүмүүсийг долоо хоногт нэгээс хоёр ном уншиж байгаа байх гэж бодож байна. Өнөөдөр Д.Батбаярын “Навчисын хүүрнэл”, Г.Аюурзаны “Судасны чимээ”, Ж.Бямба “Үнэний хорвоо” гэдэг гурван ном авлаа. Номд маш их зүйл байдаг. Номыг унших тусам л уншмаар санагдаад байдаг. Сүүлийн үед монгол зохиолчдын номыг их уншиж байгаа.

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3062.JPG

Уншина даа гэж авсан байсан бүх номоо карантины үед уншсан

Б.Батцоож: Хөл хорио сулраад хүмүүс өөрсдийн дуртай газруудаар явж байх шиг байна. Миний хувьд номын дэлгүүрт ирлээ. Хүүхдүүддээ болон өөртөө ном авалгүй бараг гурван сар болжээ. Уншина даа гэж авсан байсан бүх номоо карантины үед уншиж амжсандаа баяртай байгаа. Онлайнаар захиалаад авч болох байсан боловч заавал барьж үзээд авдаг зуршилтай болохоор их тэссэн. Өнөөдөр “”Мэдисон нутгийн гүүрнүүд”, “Мэлхий”, “Хараацай зогсол”-ын хоёр дэвтрийг авлаа.

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3105.JPG

Хүүхдийн ном борлуулалт сайтай байна

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3098.JPG

Карантины үеэр цахим хэрэглээг багасгах нэг сонголт бол ном юм

legacy:hereglesen zurag/nomiin surwaljilga/IMG_3051.JPG

"Интер ном" номын дэлгүүрийн бэстселлер зохиолууд