Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/ариунбаатар.jpg

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнууллаа.

Тодруулбал, Жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолт ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр болжээ. Энэ тоглолтод Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцсон. Түүнчлэн мөн өдөр Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны шагнал болох “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ.