Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томилжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Ч.Болортуяа.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо.

Ч.Болортуяа нь хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур бөгөөд АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн байна.

2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга

2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор

2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор

2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байсан.