ОХУ-аас 51 иргэн эх орондоо иржээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/алтанбулаг боомт.jpg

Гадаадад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. ОХУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдээ өчигдөр татан авсан тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ.

Тодруулбал, Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор өчигдөр 51 иргэнийг авчирсан байна.

Эдгээр иргэний 33 нь Монгол бол 18 нь манай улсад байнгын оршин суугч ОХУ-ын иргэн аж.

Хүндэтгэн үзэх шалтгаантай 12

Бага насны хүүхэдтэй гэр бүл 2

Эрүүл мэндийн шалтгаантай 2

Өндөр настан 6

Оюутан 11

ОХУ-ын иргэн 18

ОХУ-аас ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ.