АШУҮИС-ийн 707 резидент эмчийн нэг хоёрдугаар сарын цалинг олгоогүй байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/эмч шин.jpg

2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталж, ЭМЯ-ны төсөвт суугдсан. Гэтэл ЭМЯ-аас Эрүүл мэндийн хөгжлийнтөвийн 1200 резидент эмч нарт нэг, хоёрдугаар сарын цалинг олгосон боловч АШУҮИС-ийн 707 резидент эмчийн нэг хоёрдугаар сарын цалинг олгоогүй байгаа аж. Ямар шалтгаанаар ЭМЯ-аас энэхүү резидент эмч нарын цалинг олгохгүй байгаа тухайгаа ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Эмч нар цахим орчинд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.