2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд нэрийг хамгийн их өгчээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/ананд ананд.jpg

Үндэсний статистикийн мэдээлснээр, манай улсын иргэд 2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

Сонирхуулахад, 2020 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгчээ.

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.