Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэдэг

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Монгол эмэгтэй.jpg

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1 650.0 мянга нь эмэгтэйчүүд байна.

Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. 

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.

Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг.

Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй.