Саид Моллай: Монголын өмнөөс медаль хүртсэн ч намайг хүлээн авч уулзаагүй, шагнаж урамшуулаагүй Засгийн газарт гомдож байна

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 5 мин 48 сек
420
legacy:post/8.13/238669685_232058322258155_8548072711341264844_n.jpeg

"Токио 2020" зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр Монгол Улсын өмнөөс медаль хүртсэн ч өөрийг нь дэмжихгүй байна гэсэн байна. Ингээд ХБНГУ-д байгаа Саид Моллайтай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд дахин баяр хүргэе. Та Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Чухам ямар учраас гомдсон юм бол?

-Сайн байна уу. Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байгаа. Энэхүү медалийг би юуны түрүүнд өөртөө болон гэр бүлдээ, хоёрдугаарт монголчуудад зориулсан. Бүх Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч асан ноён Х.Баттулгад талархаж байна. Гэхдээ өнөөдөр бол гомдолтой байна. Учир нь намайг орон сууцаар шагнуулсан, их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн хуурамч мэдээллүүд их цацагдаж байна. Үнэндээ би аваагүй. Хэдийгээр би мөнгөн медаль хүртсэн ч эдгээр шагналыг аваагүй. Харин хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан байгаа. Олимпын дараа маш олон хүн надад баяр хүргэсэн. Би Монголд ирээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголд ирснээс хойш 10 гаруй хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын төр засгаас хэн ч надтай уулзаагүй. Зарим хүмүүс надтай ирж уулзаад бэлэг өгч баяр хүргэсэн ч Монголын Үндэсний олимпын холбооноос ямар нэгэн арга хэмжээ ч зохион байгуулаагүй. М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүй учраас жаахан харамсаж байна. Би уг нь Монгол иргэншилтэй, Монгол иргэн болсон шүү дээ. Тиймээс би гэр рүүгээ эргэн ирэхээр шийдсэн нь энэ. Эхнэр маань надаас "Монголд юу хийгээд байгаа юм бэ, ямар нэгэн ёслолын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм уу" гэж асуусан. Би түүнд "Үгүй, ямар ч арга хэмжээ зохион байгуулахгүй байна" гэж хариулсан.

Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпын медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Тиймээс би тэр өдөр өдөржингөө зочид буудалдаа хүлээсэн ч хэн ч надруу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл ирээгүй. Түүнд нь би бас их гомдсон.

Миний өнгөрсөн амьдрал их ээдрээтэй. Би хоёр жилийн турш гэр бүлийнхэндээ анхаарал тавьж чадаагүй. Энэ хугацаанд эцэг эх, ах дүү нартайгаа ч уулзаж чадаагүй. Гэтэл надад орон сууц бэлэглэсэн, надад тусалж байгаа гэх мэт худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Зөвхөн ноён Х.Баттулга л надад тусалж байсан. Зарим хүмүүс надад бэлэг өгч, намайг дэмжиж байсан ч Монголын төр засаг, олимпын хорооноос надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Ямар ч бэлэг өгөөгүй. Би гомдож байна.

-Танд машин бэлэглэсэн шүү дээ?

-Тийм. “Eco car”-ийн зүгээс надад машин бэлэглэсэн. Шинэ машин бэлэглэсэн. Гэхдээ 2010 онд үйлдвэрлэсэн машин байсан.

-Мөнгөн медаль авсан тамирчинд хангалтгүй гэж үзэж байна уу?

-Тийм. Мөнгөн медалийн хувьд хангалттай бус гэж бодож байна. Бусад орны тамирчдыг харахад медаль авсан тамирчдад өдөр бүр бэлэг өгч байсан. Тиймээс би энэ бэлгийг хангалтгүй гэж бодож байна. Хүний амьдралд маш их туслалцаа хэрэг болдог шүү дээ. Зарим хүмүүс надаас яагаад Монголд үлдсэн талаар асуудаг. Учир нь би эх орондоо харих боломжгүй. Өдөр бүр зочид буудалд байрлаад баймааргүй байна шүү дээ. Энэ нь надад тааламжгүй байна.

-Засгийн газраас танд 60 саяаас төгрөг өгөх шийдвэр гарсан шүү дээ. Мөн сар бүр гурван сая төгрөг авах эрхтэй?

-Би аваагүй. Надад зөвхөн “Eco car”-ийн зүгээс нэг машин бэлэглэсэн.

-Та Монголд үргэлжлүүлэн амьдрах бодолтой байна уу?

-Тийм. Надад өөр очих газар үгүй шүү дээ. Хүн өдөр бүр гэрээсээ гараад орой буцаад гэртээ ирдэг байх хэрэгтэй. Гэтэл би өдөр бүр зочид буудалд өнжиж байна шүү дээ.

-Та Монголын жүдочидтой ямар харилцаатай вэ?

-Сайн харилцаатай. Тэд бүгд надтай дотно нөхөрлөдөг. Гэхдээ тэд бүгд аль нэг газрын харьяалалтай буюу туслалцаа, дэмжлэг авч байдаг. Харин надад байхгүй. Үүнд бага зэрэг харамсаж байна.

Аса аварга намайг медаль авбал орон сууц өгнө гэж хэлсэн. Би түүнийг хүлээсээр байгаа ч надтай холбогдоогүй. Гэтэл Аса аварга Саид Моллайд орон сууц бэлэглээ гэсэн худал мэдээлэл их гарч байна. Энэ нь сайн зүйл биш. Энэ бол хүндлэл биш.

-Та одоог хүртэл зочид буудалдаа байрлаж байна уу?

-Үгүй. Өчигдөр (уржигдар) би Германд ирсэн. Германд эхнэр маань байгаа. Хоёр сарын хугацаанд би эхнэр, хүүхэдтэйгээ уулзаагүй.

-Таны гэр бүл Германд байгаа хэрэг үү?

-Зөвхөн эхнэр маань энд байгаа. Хүүхдүүд маань Иранд байгаа.

-Та Монголд хэзээ иргэж ирэх бодолтой байна вэ?

-Яг одоогийн байдлаар надад хамгийн чухал зүйл бол хэсэг хугацааны амралт юм. Хэсэг хугацаанд эхнэртэйгээ хамт байх хэрэгтэй. Үүний дараагаар би дараагийн төлөвлөгөөгөө зохиох болно. Одоо би 29 настай. Дараагийн олимпт оролцон алтан медаль авахыг хүсэж байна. Мөн 2024 оны Парисын олипт оролцох төлөвлөгөөтэй байна. Тиймээс удаан хугацааны бэлтгэл, сургуулилтын дараа надад бага зэрэг амралт хэрэгтэй байна. Эхнэр, хүүхдэдээ цаг зарцуулах хэрэгтэй.

-Та ноён Х.Баттулгад маш их баярлаж талархаж явдаг байх?

-Тийм. Тэр надад маш их тус болж байгаа. Тэр бол Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч шүү дээ. Бүхий л дэмжлэгүүд зөвхөн ноён Х.Баттулгаас ирж буй. Харин олимпын хороо болон Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй.

-Та яг одооны нөхцөл байдлынхаа талаар ноён Х.Баттулгатай холбогдсон уу?

-Үгүй. Би түүнтэй ярилцаагүй.

-Та олимпын наадмаас хойш түүнтэй ярилцаагүй хэрэг үү?

-Олимпын наадмаас хойш нэг л удаа уулзсан.

-Хэзээ тэр вэ?

-Баянгол зочид буудалд уулзсан. Надад ивээн тэтгэгч байгууллага болон туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Тэр “за” гэж хэлсэн.

-Миний бодлоор та түүнтэй дахин нэг уулзах хэрэгтэй байх?

-Би түүнтэй байнга холбогдохыг хүсэхгүй байна. Саид Моллай үргэлж л мөнгө ярьдаг гэж дуудуулмааргүй байна. Би Монголын төлөө барилдаж медаль хүртсэн. Харин энэ удаад Монголын зүгээс надад туслах хэрэгтэй гэж бодож байна. Би олимпын наадмаас медаль хүртэн Монгол Улсын төрийн далбааг мандуулсан шүү дээ. Монголын төр засгаас намайг дэмжих хэрэгтэй байх. Би надад туслалцаа хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байгаа нь тийм ч таатай биш байна.

-Та Монголын нийт иргэдэд гомдолтой байна уу?

-Монголын Засгийн газарт гомдолтой байна. Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүй. Надтай ер холбогдоогүй. Мөн томоохон компаниудад гомдолтой байна. Харин энгийн иргэдэд гомдоогүй. Олон хүмүүс надад баяр хүргэж, уулзсан. Хамгийн чухал нь төр засаг болон олимпын хороо шүү дээ. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй. Тийм ч учраас би энэ медалийг Монгол Улсад зориулсан гэж хэлсэн.

-Ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Танд маш их талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд тань баяр хүргэж байна. Ярилцлага өгсөн баярлалаа.

-Маш их баярлалаа. Ноён Х.Баттулгад талархаж буйгаа дахин илэрхийлье. Тэр надад маш олон удаа тус болсон. Мөн Монголын ард иргэдэд баярлалаа гэж хэлье. Дараагийн олимпын наадмаас алтан медаль хүртэх болно.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Хуваалцах:420

СЭТГЭГДЭЛ (42)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Happy2021/08/21

    molomoo manaid irj amidar

  • З
    Зочин2021/08/20

    Хөгийн Шаравжамцын хийх ажил. Спортыг тэр л муухай харагдуулж байна.

  • К
    ккк2021/08/20

    Монгол бөхөөр дутсан биш яах ийм хүн авсийн харваас муухай царайтай

  • B
    bi bi2021/08/20

    Hairan hudulmur mongoliin tur icheh heregtei delhii harj bgaa

  • Z
    Zochin2021/08/20

    Монгол Улсын нэрийг өөрийн Шунлаараа битгий буд . Монгол Улсын ЗГ гомдож байвал миний эх орноос зайл

  • О
    ОЗ2021/08/20

    Энэ сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсд хэлхэд монголын төр засаг хэтэрхий зан гаргасан л байшдээ адилхан монгол иргэн болсон хүн нөгөө хоёртой нь адилхан л хандах хэрэгтэй шдээ

  • M
    MJ2021/08/20

    Хэн хүссэн нь очоод тэр тавцанд гардаг гэж бодоо юу дуртай нэг нь тэр медалыг авдаггүү л байх шүү монголчууд минь жоохон соёлтой байлдаа ухамсаргү зангаа битгий гайхуул үнэн юманд үхэр тэрэг гаарна гэгчээр бүх юмыг сөргөөр битгий харж байгаач зарим хүмүүс

  • З
    Зочин2021/08/20

    Гэхдээ үнэн л хэлж байшдээ монголын тугийг мандуулж ирсэн байхад төр засаг баярлаж талрахснаа илэрхийлэх хэрэгтэйшдээ

  • M
    Mgl2021/08/20

    Yamar chalchaa ium be. Tuslah geed bhd. Ior mgl 3 hureltei baihad ok l baisan shuu. Olimpiin medaliar hool hiih bish.

  • Z
    Zochin2021/08/19

    Zailuul vne l helj bna mgl gsen ulsiin dalbai ene jil ter dawtsan dr dahij neg mandsan n ih ym

  • З
    зочин2021/08/19

    Энэ Монголчуудын занг мэдэхгүй байна даа. Энэ зан нь Иран даа зүгээр нэг үзэгдэл биз. Юун ч нялх хүүхэд шиг гомдол мэдүүлдэг юм дээ.

  • З
    зочин2021/08/19

    Энэ Хүрэлсүх гуай ер нь хаачсан юм бээ. Идэж уугаад бөөн завгүй байгаа юм шиг байна. Хүрэлсүхийг л хэлээд байна даа.

  • З
    зочин2021/08/19

    Энэ Хүрэлсүх гуай ер нь хаачсан юм бээ. Идэж уугаад бөөн завгүй байгаа юм шиг байна. Хүрэлсүхийг л хэлээд байна даа.

  • I
    Irgen2021/08/19

    Mongoliin tur zasag unendee muu ajillah um. Ed es bolson irgen hunee tiim undur amjilt gargaad irj bhd dulii godil shigl bgaa ni unen shuudee. Mongoliig songoj irgen bolsond ni talarhah heregtei st.

  • З
    Зочин2021/08/19

    Manai mongoloos uur huleej avah gazar baihgui manaih l mangartaj neg tenegiig olj irsen yum bna

  • З
    Зочин2021/08/19

    Uuriinh ni eh oron yum uguh ni bitgii hel amid baihiig ni horiod huuguu biz dee hehe Huugdsun uu medseer baij yrshig guai bee.............

  • З
    Зочин2021/08/19

    ZAILUULACH ENE MANGAR AMITANIIG

  • З
    Зочин2021/08/19

    TENEGTDEG BAINA SH DE ALBATAI YUM SHIG ZAILVAL TAARNA

  • З
    Зочин2021/08/19

    Mongoloos zail

    • З
      Зочин2021/08/19

      Delhiigees zail chi

  • W
    Wku2021/08/19

    Би туркэд ажиллаж байхад Турк хүмүүс бас яг ийм охин шиг зантай юм байна лээ. Манайхан шиг түс тас биш хогийн хүүхэн шиг гарууд байдаг юм байналээ дэ

  • И
    Иргэн2021/08/19

    Энэ улсын иргэн болсондоо л баярлаж явах ёстой доо

  • G
    Ganaa2021/08/19

    Bitgii shaa muu shar sda udahgui mongoloos zailahaa medeed chi ta nar azaar avsan shu gadaadiin 10 jiliin huuhduud l alt aviishde

    • З
      Зочин2021/08/19

      chi bol hench bish baidagl neg hog mongol. ene hvn bol delhiin hvn shvvdee chi haananc hvrehgue hehe

  • З
    Зочин2021/08/19

    Энэ одоо яасан даварсан цагаач вэ.Орох оронгүй оочих аягагүй цагаач байж бүр засгийн газарт гомдолтой ч гэх шиг.Чамайг орон нутагтаа амар тайван амьдаруулж байгаад харин ч биширч байх юм биш үү.Тэгж гомдоод байгаа бол тэр хөөгдөж гарсан нутагруугаа буцсан ч чөлөөтэй байх шүү.Чамайг манай Засгийн газар яах ёстой юмбэ.Хүний нутагт толгой хорогдож байгаадаа л баярлаж яв.Залуу минь. Их даврах хэрэггүй...Монгол улс бол тайван улс,сайхан өлзийтэй нутаг шүү.

  • П
    Пүрэвсүрэн2021/08/19

    Яагаад олимпийн хороо нь хүлээж аваагүй юм Засгийн газар муу л бна ш дээ Аяганы алагаас агтны алаг гэж үгтэй Өөдгүй арчаагүй босго давахгүй хогийн зан ӨӨР бусад орнууд лав ийм өчүүхэн байгаагүй л байх жаахан ч гэсэн ёс зүйтэй баймаар Барагийн ааштай авгай ч тийм зан гаргахгүй л

  • З
    зайл2021/08/19

    Тааралдвал шаагаад унагчмаар новшуу гүй юу аваагүй юм авчихсан юм шиг хуцаад байх чинь

    • З
      Зочин2021/08/19

      chamaig bol tuvhinbayar styledah bh shvv golog min haha

    • З
      Зочин2021/08/19

      ene cham hig garuudiig bol nugaslaad alchih baihaa tsohidguemaa gehed hahaha

  • Z
    zochin2021/08/19

    Энэ хүнд хэлэх үг алга бодохоор уур хүрээд байна.

  • Z
    zochin2021/08/19

    14 хоног хөл хоригдож байгаагаа мэдсээр байж муу тэнэг чинь юу хуцаад байгаа новш вэ. Өгч болсон юм бол хариуцлага тооцоо

  • З
    зочин2021/08/19

    Энэ залууд ойр байдаг найз нөхөд нь Монгол араншинг сайн ойлгуулах хэрэгтэй дээ. Илүү юм ярьж хэрэггүй ээ Монголчууд тийм найрсаг хүмүүс биш ээ ,муу гөлөг минь гээд сүрэглээд дайрчихдаг юмаа гэж ойлгуулахгүй бол мэдэхгүй шүү дээ зайлуул.

  • З
    Зочин2021/08/19

    ene odoo yaasan medrel muutai gadaad ve. manai zasagt enuuniig huleej avahaas oor zondoo ajil bgaashde, tegeed ch zasag neg dor ogoh mongonii talaar shiidveree gargasan, sar bur ugaasaa medaliin tsalingaa avaad yavna, mongoliin irgen yum chin gavyat tsol ogno. tor yeroosoo iim l yum buh tamirchdad ogdog. enuuniig yalgaad uldeesen yum bhguishde. mgl hunii uujuu taivuu chanar ene muu laliin gologt yu gej bhav de

  • З
    Зочин2021/08/19

    ene odoo yaasan medrel muutai gadaad ve. manai zasagt enuuniig huleej avahaas oor zondoo ajil bgaashde, tegeed ch zasag neg dor ogoh mongonii talaar shiidveree gargasan, sar bur ugaasaa medaliin tsalingaa avaad yavva, mongoliin irgen yum chin davyat tsol ogno. tor yeroosoo iim l yum buh tamirchdad ogdog. enuuniig yalgaad uldeesen yum bhguishde. mgl hunii uujuu taivuu chanar ene muu laliin gologt yu gej bhav dee

  • З
    Зочин2021/08/19

    Soyol zan zanshliin yalgaa gej ene dee. erguu teneg gej negiigee muuldag ch gesen mongol humuus bid mongol humuusteigee l iluu oilgoltsoj amidarna shuu. za ene gadaaduud bol demii dee demii

  • Х
    Хуурамч сайт2021/08/19

    Битгий хүний өмнөөс худал нийтлэл бич дээ. Хуурамч ярилцлага бичиж тавьсныг чинь мэдэж байна

  • Z
    zailaarai minii huu2021/08/19

    hoinoos ireed hot manaih hotod ireed honi manaih gegcheer yu ve golog chin zaawal ym awah geed shagaad bh chin

  • M
    mongoloos zailaarai2021/08/19

    kkk teneg gar sh dee ugaasai.dugui tumruu huzuundee zuugeed durtai zug ruugee yvj bolno.ter dugui tumur chin mongoliin ediin zasagt asar ih daramt bolno.olimpiin heden medalitai ve tanaih gej ashuuhgui.her mungutei ve ediin zasag hugjil chin chin her ve metrotoi yu l gej asuudag.tur zasgaas uramshuulal ugch l taarna.1 udaagiin uramshuulal olgoj bolno.olon sayiin tsaling uguhiig zogsooh estoi.mash olon terbumiin ediin zasagt daramt uusgej mongolchuudad ur bolj ulddegiig ediin zasagchid yridag

  • З
    зочин2021/08/19

    энэ МОЛОМ чинь жаахан юмтай гаруу даа. Монгол улс хэнийг ялгахгүй өгөх юм аа өгч л таараа. ЗГ хөл алдаж гүйх юм уу.... МОЛОМ оо залибарч хүрт...

  • E
    ehh2021/08/19

    Сэтгүүлч нь google translate шиг хачин ярих юм. But you have 3 million, but you have car ч гэх шиг. Ямар орцны үүдэнд таарсан ахтайгаа ярьж байгаа биш.

  • З
    Зочин2021/08/19

    Худлаа ам гардаг гарууд их байх юмаа. Хэлсэн бол хэлсэндээ бай. Худалд монголчууд гээд удахгүй дэлхий ярина шүү

  • З
    Зочин2021/08/19

    Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг очих эх оронгүй байгаа хүнд гэр орон, мөнгө чухал шүү дээ. Өгнө гэсэн бол өгч байл даа