Э.Цэндбаатар: Монголдоо байх шаардлагагүй боллоо, би хэнд ч гомдохгүй

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/tsendbaatar/225327086_4566410650044910_8158848607379491407_n copy copy.jpg

Токио-2020 олимпын наадамд оролцсон боксын тамирчин Э.Цэндбаатар хэд хоногийн өмнө зодуулсан талаараа цагдаад дуудлага өгсөн. Улмаар дуудлагаа үгүйсгэж, худал мэдүүлэг өгсөн нь ил болсон.

Дээрх асуудлаар Монголын боксын холбооноос түүнд хариуцлага тооцож Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ.

Харин Э.Цэндбаатар энэ талаар "Өнөөдөр би дэлхийн аваргадаа орно гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлагагүй боллоо. Би хэнд ч гомдохгүй" гэжээ.