О.Батбаяр: 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс гаргасан

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:eruul mendiin yam/нжш.jpg

Коронавирус халдварын гуравдахь давлагаа эхэлж сүүлийн найм хоногийн турш тогтмол 3600-аас дээш тохиолдол өдөрт бүртгэгдэж байна.

Халдварын нөхцөл байдал хүндэрснээр эмнэлгүүд ачааллаа даахгүй болж буй талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улсын онцгой комиссд албан тоот явуулж 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал хүргүүлжээ. Энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Энэ шийдвэрийг ХӨСҮТ-өөс гаргасан. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Ингэснээрээ эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээнд буурна. Эрүүл мэндийн салбар ачааллаа даахаа байлаа. ХӨСҮТ-өөс УОК-д хандан албан тоот явуулсан" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Хөл хорионы үеэр 3-4 сард ХӨСҮТ олон мянган хүнд шинжилгээний бичгийг хуурамчаар хийж, олон халдвартай хүмүүст халдваргүйгэсэн бичиг гаргаж өгөн, өндөр ашиг олцгоосон байдаг. Ингээд цөөхөн байсан халдварыг хөдөө хотгүй тарааж, өнөөдрийн байдалд хүргэсэн. Түүнийхээ төлөө ХӨСҮТ-ийн дарга, лабораторийн эрхлэгч, эмч нар шоронд суух ёстой байтал дахиад л хөл хорио яриад сууж байна. Имй байдалд оруулсан сайд ч бас суудлаасаа зайлах ёстой.

  • З
    Зочин

    Ямар ялгаа байнаа.