Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллая

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 33 сек
90
legacy:Zasag Oyun-Erdene/эготг.jpg

Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний болон есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу паралимпын болон олимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн болон амжилттай оролцсон бусад тамирчид, багш дасгалжуулагч, шүүгч нарт шагнал гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 1961 онд туурга тусгаар Монгол Улсаа зарлаж, НҮБ-д элссэн. 1964 оны Токиогийн олимпт Монгол Улс тусгаар улсынхаа хувьд оролцсон анх оролцсон олимпын наадам байсан. Үүнээс хойш хагас зуун жил дараа цар тахлын үед зохиогдсон амаргүй нөхцөл байдлын дунд Токиод дахин зохиогдсон. Энэ удаагийн олимпын наадамд манай улс спортын 10 төрөлд 43 тамирчин, зуны паралимпт зургаан төрлөөр 11 тамирчин оролцлоо.

Амаргүй сорилтын дундаас манай тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийг хүртэж, албан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байгаагаа илэрхийлье.

Сарын өмнөөс Ерөнхий сайд өөрөө удирдах таван үндэсний хороог байгуулсны нэг нь олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлт сайжруулж, амьдралын чанарыг цогцоор дээшлүүлэх үндэсний хороо юм. Энэхүү хорооны ажлын хүрээнд Монгол Улсад олимпизмыг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй Монгол иргэдийг бий болгож, улмаар олимпын наадам зөвхөн дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг бус Монгол Улсын боловсролын тогтолцоонд байнга байх, цаашлаад олимпизмыг бүх нийтийн томоохон соёл болгон төлөвшүүлэхэд та бид хамтдаа ажиллах чухал үйлсийн өмнө байна. Гуравхан жилийн дараа Парист болох олимпт бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж дэмжин ажиллах болно. Засгийн газраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв УТҮГ-ыг байгуулахаар ажиллаж байна.

Парис-2024 зуны, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахгүй бол хөдөөгүүр 16 , 17 охидууд төрөөд байна гэсэн . монгол улс 18 настай хүнээ цэрэгт явуулдаг хуультай биз дээ

  • З
    Зочин

    Yoo pizdaa en balai psidaag zailuulah hinshoor mongold bhguumuu

  • З
    Зочин

    Yoo pizdaa en balai psidaag zailuulah hinshoor mongold bhguumuu

  • З
    Зочин

    Yoo pizdaa en balai psidaag zailuulah hinshoor mongold bhguumuu

  • И
    Иргэн

    Гүрний их гүзээ баатар

  • И
    Иргэн

    Эрүүл эртэч монгол хүн бий болгохоос чинь өмнө ядарсан хэдэн монгол чинь вакцины туршилтанд ороод үхээд дууслаа мал аа.Яг дэргэд чинь хүргээд өгье гэж байсан спутник авалгүй туршилтын вакцин авч ард түмнээ хорлосон мулгуу минь дуугүй байж үз.

  • З
    Зочин

    Өөрөө илүүдэл жингээ хасчих! Ковид19 тэй шийдэмгий тэмцэх хамгийн чухал байна!

  • З
    ЗОЧИН

    ВИРҮСТЭЙ ТЭМЦЬЕ. ӨВДСӨН ОЛОН ХҮНЭЭ ЦАГ БУСЫН ҮХЛЭЭС АВАРЬЯА.

  • I
    Irgen

    Denduu hudlaa ymarch tootsoo sudalgaagui uom yrih uom Eglee 06 tsagt ajil ehelne.yana 2 genev yrihgui sedev bhgui.Butej bga uom negch bhgui.Soel urlagaa neene ch geh shig.Haashaa hudelj bolohgui horiotoi aimag bhd.unaa teever.suudliin vagonoo yvuulchihaad bulter.