ФОТО: АН-ынхан эрх баригчдад сануулга өгч, чуулганы үүдэнд шатахуун, өргөн хэрэглээний үнийг дэлгэн харуулав

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan/242729562_4650918481613660_5109931564365054703_n.jpg
legacy:Chuulgan/1.jpg

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Коронавирусний халдварын улмаас /2021.10.01/ 1228 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид ковидын нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Энэ нь өрх болгонд 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан юм.

legacy:Chuulgan/2.jpg legacy:Chuulgan/12.jpg legacy:Chuulgan/18.jpg legacy:Chuulgan/19.jpg legacy:Chuulgan/243110306_4650917858280389_10403342930287664_n.jpg legacy:Chuulgan/242565549_4650918094947032_3652407611860152176_n.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өнөөдрийн алдаа хатуу байна аа

    Үнэн бодитой л юм тавьсан байна. МАН-ынхан эмзэглэх хэрэггүй ээ. Өмнөх алдаа оноогоор нь өнөөдрийн үнэн бодит шүүмж хэлний төлөө барих бамбай болгож ПИАРЧдаараа зохисгүй үг хэллэгээр нийтийн сүлжээгээр дайрч давшуулах хэрэгүй шүү Оюун-Эрдэнэ ээ. !!!АН,МАН - аль нинд алдаач бий оноо ч бий.