Д.Ганбат: Арчаагүй засагтай байгаадаа ахмадуудаасаа хүлцэл өчиж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 10 сек
10
legacy:Chuulgan/1.jpg

Ардчилсан намын гишүүд "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. АН-ын зүгээс эрх барьж буй Засгийн газрыг үүргээ биелүүлж чадахгүй байгааг буруутган эл жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Жагсаалын талаар мэдээллийг Ардчилсан намын дарга М.Тулгат 11.40 цагт хийсэн.

Тэрбээр "Бид өнөөдөр эрх чөлөөнийхөө төлөө иргэд нэгдэж дуугараасай гэж бодож байна. Бид Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт бараа материалын хомстолтой холбоотой. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ ердөө өнөө маргаашаа аргацаасан байдалтай байна. Чөлөөт эдийн засагт халдсан явуургүй эдийн засгийн бодлого баримталсаар ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Хоёрдугаарт, хил гааль дээр бараа хомстож байна. Урд, хойд хөрштэйгээ эдийн засгийн болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Элчин сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй. Гуравдугаарт, ГЕГ, АМГТГ, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Ковидын хуулийг цуцлах зэрэг шаардлагуудыг тавьсан" гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай улс нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Гэтэл бид цар тахлын үед "Цахим үндэстэн" шоу хийж байна. Арчаагүй засагтай байгаадаа өнөөдөр ахмадуудаасаа хүлцэл өчиж байна. Эрх баригчид засаг бариад зургаан жил болж байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө шатахуун тасарлаа.

Энэ Засгийн газар шиг эрх мэдэлтэй Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй. Өнөөдрийн жагсаал бол анхааруулсан жагсаал. Цаашдаа бид Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, УИХ-ыг тараана" гэсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За зайлж үз өмхий ардчиллынхан. Та нараас л болж энэ тэнэгүүд юу дуртайгаа хийж болно гэж ойлгочихоод ковид тусах, бусдад халдаах нь хүний эрх гэж хуцалдаад хаа сайгүй тараагаад л байна ш дээ. Мөн хүний эрхээ эдэлж байна гээд хөдөөнөөс ямар ч хяналтгүй хүмүүс шилжин ирж, хотод хаа таарсан газраа нус, цэрээ хаяж халдвар тарааж байна ш дээ.