СОНГУУЛИЙН ИРЦ: Хэнтий аймагт 39.46 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/сонгууль/томми/244519705_2677348215892613_2891615440440017276_n.jpg

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулж өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгч байна.

Өглөөний 09.00 цагийн мэдээгээр ирц 18-р тойрогт 37.28%, 28-р тойрогт 40.1 % байсан бол 13.00 цагийн мэдээгээр Хэнтий аймагт 39.46 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна.