НӨХӨН СОНГУУЛЬ: СХД-т Э.Батшугар 28537 хүний саналаар ялалт байгууллаа

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/сонгууль/245433611_4172831042839073_2134916185570248692_n.jpg

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Урьдчилсан байдлаар УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар болон Цагаанхүүгийн Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, СХД-т Э.Батшугар 28,537 санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Найдалаа 7365, АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл 6143 хүний санал авсан байна.

Сануулахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг.

legacy:post/10,4/NewFolder/246201117_863922517626085_7546761808568018653_n.jpg