О.Цогтгэрэл: Ард иргэд ирцээрээ “ҮГҮЙ“ гэдгээ хэлсэн сонгуулийн дүн гарлаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Tsogtgerel gishuun/SHB_0442.jpg

АН-ын бүлгээс хөөгдөөд буй гишүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан нарыг хөөснөө мэдэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ард иргэд нөхөн сонгуулийн ирцээр эрх баригчдад "үгүй" гэдгээ хэлж байна. Ардчилал гэдэг бол ганц үгээр илэрхийлвэл оролцоо гэдэг үг байх гэж ойлгодог. Ард иргэд оролцоогоороо "үгүй" гэж хэлсэн сонгуулийн дүн гарлаа. Сүүлийн үед сонгуулийн дүнг харвал тохируулгатай сонгууль, тохируулгатай ардчилал болж байна. Нэр дэвших эсрэг намынхаа хүнийг захиална, ямар техникээр ажиллах вэ гээд бүх зүйл нь тохируулгатай боллоо.

Мөн сонгуулийн дүн будилаантай. Ард иргэд ирцээрээ бойкот хийж байхад сонгууль болж өнгөрч байна.

Хоёрдугаарт, Намын дотоод асуудал байна. АН-ынхан нэгнээ хөөж тууж байна. Ядаж байхад нөгөө хөөж байгаа хүмүүст нь эрхзүйн намын дүрмийн чадвар чадавх байхгүй. Бид энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Сүхбаатараас сонгогдсон гишүүн Ж.Батсуурийг хөөлөө гэж иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс мэдээлэл хийж байна." гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи ард түмний санаа бодол дүгнэхгүй ээ. эхлээд өөрийнхөө дараа нь намынхаа учрыг олчихоод ард түмэн гэж ярь. АН арчаагүй болсон дэмжих нэр дэвшигч байхгүй тул иргэд саналаа өгөх гэж сонгуульд оролцохгүй байгаа нь үнэнд ойртоно. Энхбаярын хүүг МАН МАХН угшилтай дэмжигчид саналаа өгөөд гаргаад ирлээ. АН ын нэр дэвшигч сураг ч байхгүй, дэмжигчид нь саналаа өгөх ч урам зориг алга

  • З
    Зочин

    АН тараад нэг байна уу, нэг хэсэг нам үүсгэх хэрэгтэй юм даа. Энэ байдлаараа нэгдэж чадахгүй дээ. Бүгд даргад дуртай.