Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авлаа

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:нэн.jpg

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авсан билээ.