Д.Ганбат: Хуулийг дээдэлж ажиллана гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/245812855_298970482043957_2158893403880371332_n.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд бүлгийн даргаас нь чөлөөлсөн. Уг асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-АН-ын бүлгийн хэсэг гишүүд таныг бүлгийн даргаас чөлөөлсөн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Бүх юм хуулиараа явна. Бичиг цаас нь нааш цаас явж л байна. Би АН-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаа. Гишүүнийхээ, бүлгийн даргынхаа үүргийг биелүүлээд явж байна.

-Жагсаал цуглаанд оролцож, хууль биелүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдож байгаа хүмүүсийг улстөрийн нам батлан даалтад авъя гээд явж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг би очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын тухайд бичлэг тараасан гэх зүйл ангиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан байна лээ. Ингэж болохгүй. Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэж хорьсон байна лээ. Тийм зүйл байхгүй. Хууль сахиулагчид байнгын бэлтгэлтэй, гавтай, сурцтай хүмүүс байдаг. Энгийн номхон иргэд албан хаагчдыг барахгүй. Дарангуйлалтай улс орны жишгээр явж байна.

Бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найдаж байна. Энэ хүн хуулийг дээдэлж ажиллана гэж амлаж гарч ирсэн. Тэр хэлсэн үгэндээ хүрэх байх гэж найдаж байна. Мөн олонхийн бүлэгт найдаж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хоосон мэдэмхийрэгч

    ЭНЭ НЭГ ЭРГҮҮ МАЛ ЮУ ГЭНЭ ВЭ,ИНГЭЖ ЯРИХ БАЙСАН ЮМ БОЛ СОНГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯРИАД ЯАХАВ ДЭЭГҮҮРЭЭ ХЭДЭН ХҮН ТОХИРООД Л БОЛОО БИШ ҮҮ БАС ХООСОН БАЙЖ ЗАСАГТ САНААТАЙ,ЁСТОЙЛ НЭГ 40 ИЙН БИДОН ГЭЖ ҮЭНЭ ЮМ АА ХҮМҮҮ ХҮНД НЭЭРЭЭ НЭРИЙГ Ч ЯГ Л ӨГӨХ ЮМ АА

  • Х
    хоосон мэдэмхийрэгч

    ЭНЭ НЭГ ЭРГҮҮ МАЛ ЮУ ГЭНЭ ВЭ,ИНГЭЖ ЯРИХ БАЙСАН ЮМ БОЛ СОНГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯРИАД ЯАХАВ ДЭЭГҮҮРЭЭ ХЭДЭН ХҮН ТОХИРООД Л БОЛОО БИШ ҮҮ БАС ХООСОН БАЙЖ ЗАСАГТ САНААТАЙ,ЁСТОЙЛ НЭГ 40 ИЙН БИДОН ГЭЖ ҮЭНЭ ЮМ АА ХҮМҮҮ ХҮНД НЭЭРЭЭ НЭРИЙГ Ч ЯГ Л ӨГӨХ ЮМ АА