Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:MAN/MAN-1.jpg

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц.Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулсан. Тодруулбал, СХД-т Э.Батшугар 28,537 санал авсан бол Хэнтийд Ц.Идэрбат 17.264 хүний санал авсан юм.

Улмаар тэднийг ялалт байгуулсан тооцох СЕХ-ны шийдвэр гарч, Ерөнхийлөгч, УИХ-д тэдний нэрийг өргөн барьсан.

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөхөөр болжээ.