УИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:iui.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос тус тус чөлөөллөө. УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инноваци, цахим бодлогын болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инноваци, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа" гэв.