УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг

Улс төр
Turbat
Унших: 2 мин 14 сек
230
legacy:E.Batshugar/tyjr.jpg

Э.Батшугар өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, чуулганы анхны хуралдаандаа суулаа. Хуралдаанаас гарч ирсэнийх нь дараа түүний байр суурийг нь сонсов.

-УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө. Гишүүний дүрэм, журам, тангарагтайгаа танилцсан уу?

-Юуны өмнө СХД-ийнхэндээ баярлалаа. Та бүхний итгэл надад маш том үүрэг хариуцлага шүү. Тиймээс үүрэг хариуцлагаа ажлын үр дүнгээр харуулах болно. Мөн би энэ парламентын хамгийн залуу гишүүн болж байгаа. Залуучуудынхаа дуу хоолой болж ажиллах болно.

-Тойргийнхоо ямар асуудал илүү анхаарах вэ?

-СХД бол гэр хороолол ихтэй дүүрэг. Тулгамдсан асуудал их. Тэгэхээр би бусад гишүүдтэйгээ хамтраад энэ асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах болно. Зам, сургууль цэцэрлэг, дэд бүтэц гэх мэт олон асуудал бий. Үүнийг шийдэхийн төлөө ажиллана.

-Ирц маш хангалтгүй байлаа. Танд итгэл хүлээлгээгүй иргэдийнхээ итгэлийг хэрхэн олон юм бэ?

-Манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо. Намрын энэ үеэр ургац хураалт гэхчлэн иргэд орон нутаг руу ажлаар их явсан байдаг юм билээ. Би ажлын үр дүнгээрээ, тойргоо хөгжүүлж ажиллах болно. Дүүрэг, хороо, улсаа хөгжүүлэхийн тулд чаддаг бүхнээ хийх болно.

-МАН таныг Оюутолгойн асуудалд төвлөрүүлэн ажиллуулахаар гишүүнээс сонгосон гэх мэдээлэл байна. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Би өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байсан. Оюутолгой болон хөрөнгө оруулагч, гадны томоохон уул уурхайн компаниудтай ажиллаж байсан туршлагатай. Ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ шаардлага гарвал Оюутолгойн асуудалд чадлаараа хичээж ажиллана.

-Ямар хуулийн төслүүдэд түлхүү оролцоно гэж бодож байгаа вэ?

-Намрын чуулганаар төсвийн хууль орж байгаа. Үүнд түлхүү оролцоно гэж бодож байна. Мөн хороо дүүрэгтээ төсөв тавиулах гэж хичээх болно.

-Өнөөдрийн хуралдаанаар хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцлээ.Зарим хүмүүс эдийн засаг хэцүү байхад төрийнб бүтцийг улам данхайлгаж байна гэж шүүмжлэх ч асуудал байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Материалтай нь танилцаж амжаагүй байна. Хэдхэн цагийн өмнө л тангараг өргөлөө. Өнөөдрөөс хуулийн төслүүдтэй танилцаад ажиллана.

-МАН, МАХН-тай нэгдсэн нэг гол шалтгаан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Хоёр нам нэгдэхэд хийсэн тохиролцоо хэзээ ажил хэрэг болох вэ?

-Хоёр нам угаасаа нэг угшилтай нам байсан. Дан Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна өөр олон том асуудлууд яригдсан байгаа. Жишээ нь, Оюутолгойн гэрээнээс гадна байгалийн баялагтаа эзэн болох Монголчууд гэх мэтчилэн. Цаг хугацаа нь болох байхаа.

-Таныг улстөрд орох итгэл үнэмшил хэр байсан бэ. Таныг аавынхаа нөлөө, заавраар улс төрд орж байна гэж шүүмжилдэг. Та УИХ-ын гишүүн болох хувийн итгэл үнэмшил хэр вэ?

–Мэдээж би хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, байр суурьтай Э.Батшугар гэж гишүүн болж байна. Мэдээж ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аавынхаа өшөөг авна!! гээл самраад урваад явж өгнө биз!!!

  • Ц
    Цэндбаатар

    Ухаалаг сайн ажиллаж чадах залууд амжилт хүсье

  • Z
    Za daa ene balai

    Улс оронгүй болгож самарч хаясан балай

  • З
    Зочин

    Залуу хүн хэний хүүхэд байх нь хамаагүй сайн ажиллаарай амжилт мундаг залуу гэж сонссон

  • З
    зочин

    Батшугарын талаар их чадварлаг гэсэн мэдээлэл яваад байна лээ, Сонгуулийн өмнө байсан бол нэг их итгэхгүй. Харин ялсных нь дараа олж сонссон. Мэдээж аав ээжийнх нь ген байгаа байх. Ямар ч үед нэг номерт эх орныхоо эрх ашгийг тавьж байгаарай.

  • З
    Зочин

    Хүмүүс юу гэж ярих нь хамаагүй.Өөрийнхөө боловсрол, мэдлэг чадвараа улс орныхоо хөгжилд зориулж чадвал ард түмэн үнэлнэ.Яаж үнэлүүлэх нь өөрөөс нь шалтгаална. Ажлын амжилт хүсье

  • З
    Зочин

    Төрийн өндөр албан тушаалд байсан, өндөр боловсролтой, төрийн албаны туршлага ихтэй, хэлмэгдэлтэд хатуу өртсөн, аах ч аргагүй бахархалт хүн мөн.Манайхан хүнийг магтах ёстой үед нь газар доор ортол муулдаг мөртөө дараа нь тэнгэрт гаралт магтдаг өвчтэй улс даа. .

  • Б
    Буриад

    Залуу хүүхэд зөв сэтгэхгүйтэй байвал боллоо доо.

  • И
    Иргэн

    Ээж аавын хайранд сайхан гэр бүлд өссөн гэж боддог. Боловсролтой ухамсартай хүмүүжил сайтай залуу хүнийг дэмжиж байгаа. Мэргэжлийн дагуу эх орондоо их зүйл хийгээрэй.

  • B
    bat

    батшугарт амжилт хүсие захих юм байна 1рт монголоор дүүрэн байгаа ББСБайгууллагуудын зээлийн хүүг Монгол банктай ижил байхаар хуульчлах хэрэгтэй байна эздүүд н дандаа томчууд учраас энэ асуудлыг гацаасаар одоо болж байна Хэрвээ хүү нь банктай ижил байсан бол наад ББСБ ууд чинь 3 жил хүртэл лизингээр 200000 машин зах зээлд борлуулж түгжрээ таг гацаа үүсгэхгүй байсан юмаа хүүг нь хуулиар багасгачихвал наадуул чин 7 жилиин лизингээр машин өгөхүү энэ буруу тогтолцооноос болоод л мөнгөө төлөөгүй машин 250000 улаанбаатарыг гацаанд хийсэн шдээ итгэхгүй байгаа бол ББСБ-н хүүг банктай ижил болгочих маргаашаас н нэг ч машин зах зээлд нэмэгдэхгүй 2-рт Улаанбаатарын утааны асуудалд нэг л санал байна Энэ дэлгүүр захуудаар түгээлтэнд явдаг хуучирсан утаа хаядаг эдэлгээ дууссан дизел түлшээр явдаг нэг их гое зураг хуартай дотроо аймшгийн жинхэнэ утааны мангасуудыг нэг тийш н зайлуулаагүй үед утаа багасахгүйэ гол асуудал энэ 2 т л байна түүнээс биш буруу руль энэ тэр гэж ярих шаардлагагүй өөр олон

  • Н
    Найз

    Аав чинь хэн билээ найзаа? Сахал билэгт гэдэг генерал ш дээ. Чи одоо юу яриад бн аа? 3 өндөрлөгт байсан гэнэ үү? Сахал ууу?

  • З
    Зочин

    Энэ залууг ёс суртахуун, жинхэнэ эр хүн ямар байдгийг үззүлнэ гэдэгт итгэж байна.

  • З
    ЗОЧИН

    ХҮН ЭЦЭГ ЭХЭЭРЭЭ БАХАРХАХГҮЙ ЮУГААР БАХАРХАХ БИЛЭЭ. БОЛОВСРОЛТОЙ НЭР ЦЭВЭР ЗАЛУУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭНЭ ХҮҮГ УЛС ТӨРД ОРЖ ИРЭХЭД ЭЦЭГТ НЬ ХОНЗОН САНАСАН ХҮМҮҮСИЙН ЯВУУЛГА ИХ БАЙХ ЮМ ДАА. БАГА АЛДАЖ ИХ ЗҮЙЛ ХИЙВЭЛ АРД ТҮМЭН ҮНЭЛЭХ Л БОЛНО. ОДООХОНДОО ДҮГНЭГДЭХ БОЛООГҮЙ Л БАЙНА.

  • З
    зочин

    монголд албан тушаал өвлөгдөх болжээ энэ харамсалтай юм даа энэ ардчилал юу авчирсан бэ хамаг муухай бүхнийг авчирсан

  • З
    Зочин

    Дээгүүр албан тушаал бол дээр үеийн ноёны хүү ноён гэдэг шиг өвлөгдөх болжээ.Энгийн ард түмэн үр хүүхдээ хичнээн сайн хүмүүжүүлээд,сургаад нэмэргүй юмшиг.Гэхдээ сонгогч бидний тэнэг толгойны эргэсэн байдалыг ашиглах юмдаа.

  • З
    Зочин

    Аав нь туслаагүй бол энэ ... За за Монголд нэг удаа гэдэг шиг хөгийн юм дөө!

  • З
    Зочин

    Хэлгүй даадай аавийнхаа монголд хиййсэн мууг хар тэгээд барархраарай

  • З
    зочин

    Аливаа юманд зөв шунаж дурлаж байх зөв шүү Энэ тэмцэл дундаас гарч ирэх арга ухаан тэсвэр тэвчээр зориг эрмэлзэл байх хэрэгтэй Сайн муу ухааны шалгуур гэж байхгүй байх шалгуур бол шалгуур байх шүү

  • Z
    Zochin

    Amjilt husyeee

  • З
    зочин

    Хэн юу ч гэж байсан аав бол аав.

  • У
    Уншигч

    Баярцогт шиг ааваа ээжээ хүү нь гэх гээд байгаа юм уу.аавдаа хайргүй хүүхэд гэж хаана байхгүй.хөөрхий

  • З
    зочин

    Аав хэрэггүй хүн албан тушаалын шуналтай хүн Энэ талын нь дуураймааргүй байна Бусад талаар аавыгаа шүтэж амьдралгүй яав гэждээ

  • З
    Зочин

    Ээж Цолмон нь хүмүүсийг базах их хүсэлтэй бас л дураараа ,ааш муутай авгай байсан одоо ч өтлөх тусмаа сэтгэл зөөлөрч бусдын гэмийг уучлах боллоо гэж дуулдаг болоо байлгүй дээ.