Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг буурсаар байна
00

“MEC” байгууллагаас гаргадаг улс төрчдийн үйл ажиллагаанд "дүн тавьдаг" аравдугаар сарын үнэлгээ гарчээ. Судалгааг Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1008 иргэнээс аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар авсан байна.
Судалгаагаар Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг буурч байгаа гэсэн үнэлэлт гарчээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард түүний үйл ажиллагаанд 4.5-г өгсөн байсан бол өнгөрсөн сард 4.1, энэ сард 3.9 болж буурсан байна.



