Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөснийг ойлгохгүй байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
20
legacy:undram/211830571_498368498080620_1935932135457892952_n.jpg

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар төсвийн асуудал хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Өндөр цалинтай иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд эргээд эмнэлэг дээрээ очихоор дараалал ихтэй, үйлчилгээгээ авч чадаагүйгээс хувийн эмнэлэг орох шаардлага гарч байгаа юм. Орлогогүй хүмүүс шимтгэлээ нөхөөд төлж байна. Энэ нь шударга биш. Үүнээс болж зарим иргэд цалингаа багаар тооцож шимтгэлээ төлөх асуудал гарч байна.

Мөн манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөсөн байна. Сүхбаатар сум бассейнтай. Хоёр бассейнаар яах гэж байгааг ойлгохгүй байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөдөө орон нутагт яагаад сайн чанарын, олон хүн орох боломжтой усан сан барьж болохгүй гэж. Хөдөө орон нутаг чинь хөгжил сайтай байвал хотруу ирэх нүүдэл чинь багасна биз дээ наад зах нь. УИХ гишүүд заримдаа арай л туйлшрах юм

  • З
    Зочин

    3.5 тэрбум усан сан барих, ий?