Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Төсвийн байнгын хороо 18.00 цагаас хуралдаж, 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ
00

Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах хуралдааны тов гарсан. Одоогийн байдлаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж өндөрлөсөн бол Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Түүнчлэн 18.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцуулж энэ талаар хэлэлцэх юм.


.webp)
