Д.Ганбат: Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийж байгаа, Н.Ононг сайн ажиллана гэж найдаж байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/SHB_1325.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын Ерөнхийлөгч зөв хүмүүсээ оруулж ирсэн байна. 1924 онд лам нарыг гадуурхдаг байсан. Энэ байдал 1992 оны Үндсэн хуулиар засагдсан. Лам нар маань болон хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Сайн ч ажил хийдэг. Н.Ононгийн анкетийг харахад хуулийн боловсролтой юм байна. Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Н.Ононг сайн ажиллана гэж найдаж байна.

Нэр дэвшигч Н.Онон хар тамхи хэрэглэсэн жүжигчид, дуучдыг МҮОНРТ-ээр гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй" гэв.

МУГЖ Н.Онон "МҮОНРТ хуулийнхаа дагуу олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг учир мэдээж хар тамхитай тэмцэх талаар тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг бэлдэх хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг телевизээр гаргахгүй байх талаар үнэндээ хариулж мэдэхгүй байна. Судалж мэдэх хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглээд шүүхийн хариуцлага хүлээсэн хүмүүс урлагийнхан дунд бий. Гэхдээ тэр хүмүүсийг гаргах эсэх талаар хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • !
    !!!

    Энэ юу л болоод байна да. Залуу мэдлэг боловсролтой боловсон хүчин дутсан биш, хошин шогийн жүжигчин байхдаа яахав дэ! Тэр жишээ болгож хэлээд байгаа украины ерөнхийлөгч чинь, эх орноо жинхэн самарч байна ш дэ!!!