Н.Алтанхуяг: МАН Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх зөвлөгөөг гаднынхнаас авсан

Улс төр
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0114/271540579_333906891932741_3383529538080864019_n.jpg

АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан нам бол тэргүүн нам. Манай Монголын нийгэм 90 оноос хойшоо ялзарсан. Олон намыг устгах ганцаараа дарангуйлах Назарбеавын хойноос явж байна. Назарбаевын хойноос явах зохион байгуулалттай үйл ажиллагаа өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлж явлаа. Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж өөрийн болгох зөвлөгөөг гадаадынхнаас авч хэрэгжүүлсэн. Монголд байгаа олон намын тогтолцоог устгах, Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлгах зөвлөгөөг гаднынхнаас авсан. Нэг намын дарангуйлал тогтоохын тулд АН-ыг хоёр тамга тэмдэгтэй болгож харагдуулж байна. Энэ нь бичигдсэн зохиолын дагуу явагдаж байна. Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа. Одоо Ардын намынхан бичиж байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Х.Баттулга эх орноо худалдсан, төмөр зам барих нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан хүн учраас дахин мөнгө завших зорилгоор улс төрлүү зүтгэж эхэллээ дээ. Энэ бол монголчуудад аянга л болно.

  • З
    Зочин

    Х.Баттулга эх орноо худалдсан, төмөр зам барих нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан хүн учраас дахин мөнгө завших зорилгоор улс төрлүү зүтгэж эхэллээ дээ. Энэ бол монголчуудад аянга л болно.