Б.Энх-Амгалан: “Хэрэглээ их байгаа учраас утаатай байгаа“ гэж хэлж байгаа хүмүүсийн тайлбарт итгэж болохгүй шүү

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Enh-AmgalanB gishuun/5d7d2649-4c3d-4fc1-aff8-5808fd959358.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэллээ.

Тэрбээр "Томилогдож байгаа Б.Бат-Эрдэнэ сайдад ажлын амжилт хүсье. Доор чинь байгаа хүмүүс их будилаантай юм байна лээ шүү. Та бодит мэдээлэл авч, өөрөө явж, ажлынхаа гүнд орж ажиллаарай. "Мод үнэтэй байгаа учраас шахмал түлш аваад байгаа. Тийм учраас утаатай байгаа юм. Хэрэглээ хоёр дахин их байгаа учраас утаатай байгаа юм" гэж ард иргэдээ доромжилсон өөрийнхөө албан тушаалаа авч үлдэх гэсэн хүмүүсийн тайлбарт та итгэж болохгүй.

Зөвхөн утаа ч биш, хөрсний бохирдол, ундны усны бохирдлууд бий. Туул гол дагуу барьсан амралтын газрууд ундны усны бохирдолд их нөлөөлж байгаа. Хоёр хөрштэйгээ хамтарч ажиллахад анхаарах хэрэгтэй" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мусламбек

    ЭЭ ТАНУД ИНКЭЖ БЭЭТГИЙ ХУЦААЧ МАНАЙ НАЛАЙКАД БОЛ ЮУ Ч ЧАТААЦАН ХЭН Ч ЯМАР Ч КУЛГАЙЧ ҮЛ ГУЦНАА.ТҮЛШ ХЯМД БОЛОКООР ИК ТҮЛЖИЙНАА ГЭЖ ИРГЭН КУЛГАЙЧ НАРУУДАА ИНКЭЖ ДОРМООЖИЛЖ БОЛОХГҮЙ ЧҮҮ.ТАЛК КЯМД БОЛОХООР КАМААГҮЙ ЧААГААД БАЙНА ГЭЖ ХУЦЖИЙНАА ИРГЭН КУЛГАЙЧ МИНИЙ КАР БОЛ ОРТОЙ ЧАХМАЛ ТҮЛШ ГЭДГИЙГ ТҮҮКИЙ НҮҮРСИЙГ КЕЛБЭР ОРУУЛААД ИРГЭН ГАРУУДАД ЧАХСАНААС УТАА АЛИНГАА АЛДАЖ БАЙГААГ БҮК ГАРУУД МЭДЭЭРЭЙ ЯМПИЙ МАЧААНУУДАА ЧАТААГААЧ КУЛГАЙЧУУД ЯДАЖ БАЙХАД ЯМАР ИХ МАЧААН УНАДАГИЙН БЭ? БИ БОЛ ЯМБИЙ МААСКВАЧАА УНААД НАЛАЙХАД ЯВДАГ ИК ЯЛГААТАЙ КУЛГАЙЧУУД ИК БАЙНАА